Өвчин юунаас үүсдэг вэ?

Аливаа нэг архаг өвдөлт (эмзэглэх, хөших, халах, бадайрах, орших гэх мэт) илэрч буй шинж тэмдгүүд хүний бие мах бодийн эрхтэн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байгаагийн “дохио” болж ирдэг гэдгийг онцгой анхаарч, тэдгээрийн шалтгааныг цаг алдалгүй оношлуулах хэрэгтэй. Маш олон хүмүүс өөрийгөө өвчингүй, өвдөх газаргүй л бол эрүүл гэсэн буруу ойлголттой байдаг. Орчин үеийн хөгжил нь бидэнд хангалуун эрхэмсэг байдлыг авчирсан ч амьдралын ачаалал, цаг наргүй ажиллах, стресс, буруу хооллолт, агаарын бохирдол зэрэг гадаад хүчин зүйлүүдээс шалтгаалж хүний биеийн дархлаа суларснаар нойргүйдэх, артерийн даралт тогтворгүйжих, толгой эргэх, дотор муухайрах, чих шуугих, сонсгол буурах, толгой өвдөх, үе мөч үрэвсэх, нуруу бөөрөөр өвдөх, хоёрдогч хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх, биеийн дотоод шүүрлийн ажиллагаа алдагдах зэргээр өвдөх болжээ.
Энэ бүх өвчлөлт юутай холбоотой вэ?
 
Энэ бүх өвчлөлт хялгасан судасны цусны эргэлт муудсантай шууд холбоотой байдаг байна. Хялгасан судсыг хүний хёрдахь зүрх гэж хэлж болно. Хялгасан судас нь хүний бие организмын эд эсийг цус болон хүчилтөрөгчөөр хангаж, илүүдэл хорт бодисыг гадагшлуулдаг. Август Крог хүний хялгасан судас нь ойролцоогоор 100000 км урттай, үүнээс бөөрний хялгасан судас 60 км орчим урттай болохыг тогтоожээ. Мөн эрдэмтэн А. С. Залманов хялгасан судсуудын үйл ажиллагаа алдагдан хямарснаас хүний аливаа эрхтэн систем нэрвэгдэн өвчин үүсдэг болохыг тогтоосон байна. Хүний биеийн жингийн 8.6%-ийг цус эзэлдэг ба цусны 10 хүрэхгүй хувь нь артерийн судсанд агуулагдана. Венийн судсаар мөн 10 хувь артер-венийн хялгасан судсанд агуулагдаж байдаг байна. Тиймээс хялгасан судасны үйл ажиллагааны хямрал, гэмтлээс өвчин эмгэг үүсдэг болохыг тогтоожээ.

 Иймд бид өөрсдийн боломжийн хирээр дараах аргыг хэрэглэх хэрэгтэй. 
  •  Орой бүр хөлөө халуун бүлээн ус болон, цайны хандны уусмалд дүрж хэвших
  • 7 хоногт 1-2 удаа халуун устай баннанд хэвтэх, /үүнд төрөл бүрийн давсууд, жамц давс, иоджуулсан давс, тусгай зориулалтын хандууд, цайны ханд, ясны тунгалаг шөлийг ашиглах/ Баннандаа 10-20-30 мин хэвтэх. Салхи цохиулахгүй гарч орондоо 1-2 цаг тайван амарч хөлрөх
  •  Даарахгүй байх / Дулаан байвал мянган лан гэдэг/
  • Хялгасан судсаа бохирдуулахгүй хайрлан хамгаалах, хоол хүнсээ зөв боловсруулан идэж хэвших, бэлхүүс хэдий чинээ нарийн байна гэдэг үг байдаг. Энэ нь биднийг “Идэхийн тулд амьдрах биш, амьдрахын тулд идэх” ёстойг сануулж байгаа үг юм.
  • Тяньши корпорацийн “Өөхлөг бууруулах цай”, “Хар луу цэцгийн цай”-г уух
  • СЦЭК-780 аппаратанд эмчилгээнд орох. Архаг өвдөлтийн эмчилгээнд цусны эргэлтийг сайжруулахын тулд судас тэлэх, эм, тариа, массаж, зүү, төөнүүр эмчилгээ хийдэг боловч энэ нь түр зуурын эмчилгээ болдог. Тэгвэл Тяньшигийн эмчилгээнд S-780 аппаратаар массажанд ороход Цзинло сувгуудыг болон цусны судсуудыг идэвхжүүлж цус ба энергийн эргэлтийг бүрэн сайжруулдаг төдийгүй биенд дотоод цэвэрлэгээ явагдаж Ци энерги организмд нэвтрэн орж бие организмаас бүх “хог шаар” болох хортой бодисууд гадагшилдаг.


1 comments:

Star Palace Casino Canada - Shootercasino
Shooting Casinos is a casino that septcasino offers 제왕 카지노 a wide range of games, such 바카라 as video poker and bingo. Star Palace Casino Canada – Best Bonus for New Canadian Players!

Post a Comment

Таньтай Хуваалцъя

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites