Сүлжээний маркетингийн нэрт багш, Азийн сүлжээний маркетингийн шилдэг 10 удирдагчийн нэг Ли Луцзы-ийн бичсэн “Баялаг өөд хөтлөх эрхэм нандин эрдэм ухаан” номоос нийт дистрибьютерүүддээ маркетингийн алтан дүрмүүдийн талаар цувралаар хүргэж байна. Та энэхүү цуврал хичээлээс хичээнгүйлэн суралцаж өөрийн санхүүгийн амжилтаа өсгөнө гэдэгт итгэж байна.
ТА ЯАГААД АМЖИЛТАНД ХҮРДЭГГҮЙ ЮМ БЭ?
...Надад нэгэн учрал тохиолдов. Гучин таван нас хүрсэн тэр нэг сайхан өдөр, хүүгийнхээ сургалтын зардал зургаан зуун доллар төлөх болов. ...Зөвхөн тэр үед л би хадгаламжиндаа мянга хүрэхгүй доллартай байгаагаа анзаарав. Би ядуу дорой энэ амьдралдаа гутрав. Миний их сургуулийн сургалт ч, миний хорин жилийн ажлын туршлага ч надад амжилт, баялаг олоход тусалсангүй. Тэгвэл миний өөртөө тавьсан зорилго? Би жил бүр хамгийн багаар бодоход хоёр зорилго тавьж байв. Хорин жилд дөчин зорилго!!! Тэднийг бодит болгосон хувь тэгтэй тэнцүү. Өөрөөр хэлбэл тэр зорилгонуудын нэг нь ч биелсэнгүй. Тэр үед миний уур маш их хүрч, энэ бүхнээ хаяхаар шийдвэрлэв.
Би Тайваньд “Амжилтанд хүрэх шинжлэх ухаан”-ы талаар олон жилийн туршлагатай Энтони Робинсийн сурагч нь боллоо. Энэ хүнийг лекц уншихад заалан дотор алим унах ч зайгүй болсон байдаг ажээ. Энтони Роббинс зааланд гурав, тав, арван мянгаар нь хүмүүсийг цуглуулдаг байлаа. Энэ хүний жилийн орлого нь хэдэн арван саяар хэмжигдэнэ. Ийм залуу насандаа тийм агуу их амжилтанд хүрсэн нь намайг бүр цочирдуулж түүнээс суралцахаар хатуу шийдвэрлэв. Үүний үрээр би сүлжээний салбарт нэгдэн орж, хоёр газар өөрийнхөө байгууллагыг бий болгов. Миний амжилт бол миний дистрибьютерүүдийн надад үзүүлдэг агуу их дэмжлэгийн ачаар бий болсон гэж би үздэг. Хамгийн гол нь маш олон хүмүүс биднийг дэмжихийг хүсч байгаа учраас бид тийм их амжилт олж байна. Энэ нь өдрөөс өдөрт би тэр хүмүүсийг, тэднийг зорилгод нь хүргэх, мөрөөдлийг нь бодит болгоход аль болох хурдан, аль болох үр дүнтэй туслах, байнга талархан, урамшуулах аргаа бодож олох нэг шалтаг болсон юм. Энэ бол яагаад би энэ бизнесийг хийх болсны шалтгаан нь юм. Энтонни Роббинсоос нэгэн сурагч нь “Амжилтын нууц юунд оршиж байдаг вэ?” гэж асуухад “Жирийн хүмүүс амжилттай хүмүүс хэрхэн яаж амжилт олсныг судалдаг. Харин тэд ямар учраас бүтэлгүй хүн ялагдалд учирдаг тухай хэзээ ч бодож ухаарч байгаагүй. Ийм учраас жирийн хүмүүс бүтэлгүй хүмүүсийн гаргадаг алдаанаас зайлж чаддаггүй юм” гэж хариулжээ. Энэ ишлэл миний ухамсарт хувьсгал гаргасан юм. Яагаад гэвэл би өдөр бүр амжилттай хүмүүс хэрхэн яаж амжилт олдгийг судалсан болохоос биш бүтэлгүй хүний алдаа гаргадаг тэр шалтгаанд анхаарлаа ер хандуулж байгаагүй билээ. Ийм учраас би тантай өөрийнхөө амжилтын туршлагыг биш бүтэлгүй хүний алдаа гаргадаг тэр шалтгаануудыг ярилцвал илүү сайн гэж бодлоо.
Зорилгогүй байх
Жирийн хүмүүсийн ялагдалд учирдаг үндсэн гол, анхны шалтгаан-энэ бол зорилгогүй байдаг явдал юм. Би өөрийнхөө дисрибьютерээс байнга ингэж асуудаг. “Та амжилттай болохыг хүсч байна уу?”, Тэд: “Тийм ээ, би маш их хүсч байна. Би дэндүү их хүсч байна. Гэвч би чухам яах ёстойгооо тодорхойлоогүй л дээ...” гэж хариулдаг. Би үүнийг сонсоод гайхдаг. Хүн өөрөө амжилт олох гэж хүсч байдаг. Гэтэл тэр зорилгоо тодорхойлоогүй байдаг!
Зорилгоо цаасан дээр буулгаж, бичихгүй байх
Ялагдалд хүрдэг хоёр дахь шалтгаан бол бид зорилготой мөртлөө түүнийгээ цаасан дээр буулгаж, бичдэггүй явдал юм. Цагаан цаасан дээр хар бэхээр буулгаж, бичдэггүй явдал юм. Цагаан цаасан дээр хар бэхээр бичсэн тэр их хүчийг бид тоомжирлодоггүй. Би анх өөртөө зорилго тавихад миний толгойд эмх замбараагүй, бүхэл бүтэн, тоо томшгүй бодол санаа дүүрсэн байлаа. Ийм учраас хэн нэгэн надаас “Чи зорилготой юу?” гэж асуухад би шууд л “Тийм ээ тийм” яаран хариулдаг байлаа. Тэгээд тэр зорилго чинь хаана байгаа юм бэ? гэхэд “Энэ толгойд байна” гэдэг. “Тэгвэл түүнийгээ цаасан дээр буулгаж бичсэн үү?” гэж асуухад “Үгүй чш” гэж хариулдаг байлаа. Би өөрөө өөрөөсөө “Үүнийг бичиж яах юм бэ? тэгж цаг үрж юугаа хийнэ?” гэж асуудаг байлаа. Би алдаж байсан юм. Үнэн хэрэгтээ зорилго тавих яг тэр агшиндаа тэр “зорилгоо” цаасан дээр бичих хэрэгтэй. Яагаад гэвэл зөвхөн цаасан дээр бичсэний дараа л зорилго чинь таны оюун ухааны хязгааргүй далайд үзэгдэж харагдаж эхлэнэ.
Зорилго тодорхойгүй байх
За тэгээд тухайн хүн зорилгоо гаргаж, цаасан дээр бичсэний дараа бас дахин өөр нэг асуудал гарч ирнэ. Зорилго тодорхойгүй байна. Би өөрийнхөө аль нэг дистрибьютерээс “Та орлогоо энэ онд өсөөсэй гэж хүсч байна уу?” гэж асуухад “Би өснө гэдэгт маш их итгэж байгаа.” гэж хариулдаг. Тэгэхэд нь би “Та орлогоо улам илүү, маш их өсөөсэй гэж хүсэж байна уу?” гэж асуухад “Тиймээ маш их!” гэж хариулдаг. Тэгэхэд нь би бүр цаашлуулаад “Тэгвэл таны орлого энэ онд чухам хичнээн болж өсөх бол?” гэж асуухад тэр “Ямар ч тохиолдолд миний орлого өнгөрсөн жилийнхээс л илүү гарна” гэж хариулна. Тэгэхэд нь би дотроо ингэж боддог: “Тийм бий. Тэгвэл бурхан чамд илүү ихийг өгөх байлгүй. Тэгээд л чиний ажил дуусна”. Үнэн хэрэгтээ ийм зорилгыг тодорхой гэж хэлэхгүй. Хэн нэгэн хүн бүр илүү сайн эрүүл байхыг, бүр ухаантай байхыг хүснэ. Гэвч түүний энэ зорилго бүрхэг бүүдгэр байна. Хэрэв та өөртөө ийм л зорилго тавих аваас та урьдын адил ялагдалтай учирсаар л байх болно.
Зорилгоо хэрэгжүүлэх тодорхой хугацаа байдаггүй
Нэгэн удаа би өөрийнхөө дистрибьютерээс “Чи юу мөрөөддөг вэ?”гэж асуухад тэр яаран “өөрийнхөө мөрөөдөл”-ийг цаасан дээр бичив. Би дахиад л асуулаа. “Чи энэ мөрөөдлөө хэзээ биелүүлэх юм бэ?” гэж асуухад тэр жаахан бодож байснаа “Би энэ тухай одоохондоо бодож амжаагүй байна” гэж хариулж билээ. Ихэнх хүмүүс зорилго тавьсан ч түүнийг хэрэгжүүлэх тодорхой хугацаагаа хэзээ ч тодорхойлдоггүй. Эсвэл хугацаа тавьсан ч тэр нь тийм ч сайн тохирч таарсан хугацаа байдаггүй. Зорилго нь том мөртлөө түүнийг биелүүлэх боломжгүй байдаг. Жишээлбэл: Хэн нэгэн хүний сарын орлого 100 ам доллар байж. Харин тэрбээр дараагийн сард түүнийгээ 1000 доллараар өсгөх гэж хүсчээ. Тийм хэмжээний орлоготой болно гэж төлөвлөж болох боловч түүний зорилго хэтэрхий бодит бус байна.
Зорилгын бодит бус байдал
Ийм учраас олон жилийн оролдлого чармайлт зорилго тавих хорь гаруй аргын талаар дүн шинжилгээ хийсний дараах миний хувийн туршлагаар бол ямарч хүний өөртөө тавих зорилго нь заавал бодит байх ёстой. “Нүцгэн гараараа” “тэгээс” эхэлж амжилт олсон ямар ч хүнээс асуухад тэд бүгдээрээ л нэгэн чухал зүйлийг хэлж өгнө. Энэ нь юу вэ? гэвэл: Зорилго заавал холыг харсан, аугаа байх ёстой. Зорилго бас ухаалаг байх ёстой. Үүнийг та сайн санагтун.
Дараагийн дугаарт зорилгын тухай хичээл үргэлжлэнэ. “Зорилгоо байнга сольдог”, “Зорилгоо хэрэгжүүлэх төлөвлөгөөгүй байх”, “Үндсэн гол зорилгогүй байх” зэрэг зорилгын алдааны тухай нийтлэх болно.
0 comments:
Post a Comment