21-р зуунд тэнцвэртэй хоол тэжээл нь хоол тэжээлийн дутагдлаас хамгаалах төдийгүй буруу хооллолтоос шалтгаалсан архаг өвчин үүсэхээс хамгаалах хүчирхэг хэрэгсэл болно.
Тэгвэл бидний дундаж наслалт дор хаяж 120-150 нас болохыг эрдэмтэд тогтоожээ. Гэтэл бодит амьдрал дээр 120 нас хонгилын үзүүр дэх гэрэл төдий мэт санагддагийг нуух юун. Тэгвэл шинжлэх ухаан хөгжсөн өнөө үед урт наслалт алсад сүүмэлзэх гэрэл бус хажуу дэргэд чинь иржээ. Энэ тухай өгүүлэхээс өмнө бяцхан тайлбар хийе. Хүн эхээс төрөхдөө өвчингүй /удамшлын өвчингүй бол/ төрдөг бөгөөд хүний биед 60 гаруй төрлийн эрдэс бодис, 20 гаруй төрлийн витаминууд агуулагдаж байдаг байна. Энэ бүх эрдэс бодис 25 нас хүртэл хангалттай аж. Харин түүнээс хойш өөрийн бие дэх эрдэс бодис, витаминуудыг байх ёстой хэмжээнд нь хоол тэжээлээрээ нөхөж чаддаггүйн улмаас эд эрхтнүүд хэрэгцээт эрдэс бодис, тэжээлийн дутагдалд аажмаар орж улмаар өвчилж эхэлдэг. Үүнээс сэргийлэх арга зам бол байгалийн нэмэлт тэжээлийг хэрэглэх явдал аж.
Хүн бол бусад амьд амьтны нэгэн адил төрөх, өсөх, ид залуу болох, хөгшрөх, нас барах гэх мэт амьдралын үйл явцын байгалийн хууль жамд захирагдах бөгөөд гэхдээ өөрийн хүчин чадлын үрээр өөрийн хөгжлийг бий болгож, эрүүл мэндээ сайжруулж, хөгшрөлтийг удаашруулж, эрт нас барахаас зайлсхийж чаддаг. Энэ бүгдийн нууц нь өвчнөөс өөрийгөө зөв сэргийлж, цаг тухайд нь эмчлэх явдал байдаг. Эрүүл мэнд гэдэг бол урт удаан наслахын үндэс. Эрүүл байна гэдэг нь хүний биед өвчин үүсгэгч элдэв хортой бодис байхгүй байгааг хэлнэ.
Орчин үед нийгмийн хүн амыг 3 бүлэг болгон авч үзээд нэгдгээрт эрүүл хүмүүс, энэ нь нийт хүмүүсийн 5%-ийг эзэлнэ. Хоёрдугаарт, өвчтэй хүмүүс, энэ нь нийт хүн амын 15%, үлдсэн 80% нь өвдөх өвчингүй боловч эрүүл мэндэд нь далд аюул заналхийлж байгаа, өвчин нь эхлээгүй боловч эхлэхийн өмнөх байдалд байгаа хүмүүс юм. Хүний биеийн дотоод энергийн тэнцвэр алдагдсанаас эрхтнүүд хямарч нэг дотоод эрхтэн гэмтсэнээр бусад эрхтнүүдэд нөлөөлж, бие махбодийн тэнцвэрт байдал алдагддаг. Ийм учраас бие махбодийг аль болох эрт хорт бодисоос цэвэрлэж, тэнцвэрт байдлыг нөхөн сэргээж, хоол тэжээлийг хангалттай авч биед байгаа эерэг энергийг хэвийн байлгаж чадсанаар сөрөг энергийг бие махбодод үйлчилгээгүй болгодог.
Зохицол сайтай, тэнцвэржсэн хоол тэжээл нь хүч энергийг авах, бие махбодийн эд эрхтэн сэргэж хөгжих, эрхтнүүдийн үйл ажиллагааг хамгаалах, бодисын солилцоог эрчимжүүлэх, биеийн хөгжлийг бэхжүүлэх, өвчнөөс сэргийлэх, хөгшрөлтийг удаашруулах, атьдралыг уртасгах гол баталгаа юм. Хоол тэжээлийн тэнцвэрт байдал гэдэг нь янз бүрийн хүнсний зүйлс өөр хоорондоо зохистой харьцаатай байхыг хэлж байгаа юм. Жишээ нь үндсэн гол энерги үүсгэгч болох сахар, өөх тос, уураг гурав нь хоорондоо тэнцвэртэй харьцаатай байх явдал юм. Уургийн дотор шаардлагатай амин хүчлүүд нь мөн тэнцвэртэй байх ёстой, түүнчлэн ханасан ба ханаагүй өөхний хүчлүүд, нүүрс ус ба тэжээлийн ширхэглэг, хүчил үүсгэгч хүнс, амьтны ба ургамлын гаралтай хоол зэрэг нь бүгд хоорондоо тэнцвэрт харьцаатай байх ёстой.
Үүнийг ерөнхийлөн дүгнэхэд буруу хооллолтоос үүдэлтэй өвчлөл ДЭМБ-аас тогтоосноор бүх өвчин үүсэх шалтгааны 80%-ийг эзэлж байгааг баталж байна. Хэдхэн хоногийн өмнө МҮЭ-үүдийн холбооноос хийсэн судалгаагаар Монгол хүний өдөрт хоол хүнснээсээ авах илчлэгийн хэмжээ туйлын хангалтгүй гарсан нь эрүүл мэндийн хувьд бид санхүү талаасаа хараат байхаас илүүтэй эрүүл, аюулгүй хүнсний баталгаагүй орчинд амьдарч байгаагийн илрэл юм.
“Тяньши” корпорацийн үйлдвэрлэн дэлхийн зах зээлд нийлүүлж буй бүтээгдэхүүнд цогцоороо шингэжээ. Нөгөөтэйгүүр, Тяньшигийн бүтээгдэхүүн хэрэглэсэн хүн өвчин зовлонгоосоо салаад зогсохгүй эдийн засгийн хувьд хөл дээрээ баттай зогсдог нь гайхалтай. Шуудхан хэлэхэд, өвчнөөсөө салаад зогсохгүй хүн халаасандаа мөнгөн хуримтлалтай болно гэдэг хүн бүхэнд тохиох амны хишиг гэж үү. Энэ бол зүгээр нэг амнаас гарсан хий бус бодит амьдрал дээр аль хэдийнээ биеллээ олж чадсан байх юм. Тяньши корпораци нь БНХАУ-д анх 1995 онд байгуулагдсан. Тянь-Тэнгэр, Ши-Арслан гэсэн утгатай, “Нисч яваа арслан” буюу “Тэнгэрийн Арслан” нэртэй Олон улсын үндэстэн дамнасан корпораци юм. Тус корпораци 15 жилийн дотор дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаагаа тэлж, 134 оронд төлөөлөгчийн газраа нээсэн нь бүтээгдэхүүний чанар, технологитой салшгүй холбоотой.
0 comments:
Post a Comment