Амь нас ба цаг


Хүний амь нас нь адил бус цагт адил бусаар чадавхтай байдаг.  

 Хулгана цаг (01.40-03.40)
Хүний бие эрхтэн харьцангуй нам гүм байдалд оршино. Эд эрхтэн бүгд амарч байдаг. Гэвч болгоомжлол, сэргийлэлтийн систем нь туйлын сэргэг байдаг. Энэ үед цочиж сэрэх, хар дарж зүүдлэх, элдэв зүйл бодох зэрэг шинж гарвал бие махбод хямарч өвчилсний шинж. Энэ цагт цөсний чулуу, цөсний элс гадагшилдаг тул бөөр, цөсний өвчнийг эмчлэхэд зохимжтой.
 
 Үхэр цаг (03.40-05.40)
Хүний биеэс хорт бодис, ашиггүй элемэнт, хий ялгаран гардаг цэвэрлэгээний цаг мөн. Энэ үед сайн унтаж амраагүйгээс өвчлөх магадлал өндөр байдаг. Шөнө дунд хоол боловсруулах ажиллагааны үе дуусахад элэгний өвчтэй хүмүүсийн эмгэг хөдөлдөг. Энэ бол элэгний эм уухад хамгийн тохиромжтой үе юм.
 Бар цаг (05.40-07.40)
Хүний бие махбодод нь их хэмжээний хүчилтөрөгч болон ус хэрэглэдэг. Энэ үед цэнгэг агаарт гарах, цэвэр ус, унд уух нь хүний биед хэрэгтэй. Хүн хамгийн гүн нойрсдог энэ цагуудад уушиг, мөгөөрсөн хоолойн өвчтөн амьсгалахад хэцүү болдог учраас элэгний өвчин, багтраатай хүмүүст эмчилгээ хийхэд зохимжтой. 
 Туулай цаг (07.40-09.40)
Бие махбодийн өвчин эсэргүүцэх чадвар онц сайн болдог ба хоол тэжээл хамгийн их шаарддаг учраас шинэ хүнс тэжээлийг сайн хэрэглэх хэрэгтэй.

Луу цаг (09.40-11.40)
Мэдрэлийн үйл ажиллагаа эрчимжиж, зүрх илүү их ажиллаж ачаалал даадаг. Энэ цагт мэдрэлийн өвчин болон унадаг өвчнийг эмчлэхэд үр дүн сайн байдаг. Өглөөний цайгаа уух үе. Хоол боловсруулах үйл ажиллагааны эхлэл.
Могой цаг (11.40-13.40)
Бодисын солилцоо эрчимтэй явагдаж тархи толгой сэргэж бие махбод тамир тэнхээ ихтэй байх тул ажиллаж, сурахад тохиромжтой. Дэлүү, нойр булчирхай идэвхтэй ажилладаг

 Морин цаг (13.40-15.40)
Хүн сульдан түр хугацаагаар бие махбод амрахыг шаарддаг. Мөн агаар, гэрлийн энергийг ихээр шаарддаг учраас энэ үед бага зэрэг амарч, агаар амьсгалах хэрэгтэй. Нар хоймор голлосон цаг. Цусны эргэлт мжжтай хүмүүс хэт халуунаас хол байж, хөдөлгөөнөө багасгавал зохино.

Хонин цаг (15.40-17.40)
Энэ цагт хүний амин ажиллагаа доод цэгт хүрдэг. Хүний бие эрхтэн давхар давхар ажил үүргүүдийг гүйцэтгэж байдаг тул биеийн дархлаа сулран, ихэнх хүмүүсийн өвчин хууч нь үдийн хойно хөдлөх буюу дахидаг. Мөн гэнэтээр нас барагсдын ихэнх нь үдийн хойно 1-3 цагийн үед байдаг. Нарийн гэдэсний өвчтэй хүмүүс ардын уламжлалт эмчилгээ хийлгэвэл зохино.

Бич цаг (17.40-19.40)
Их тархины зохицуулгаар эд эрхтэн идэвхтэй болж амь насны чадамж нь эрчимтэй болж тамир тэнхээ ордог. Энэ үед хүний биед агаар, ус их шаардлагатай болно. Хоол боловсруулах үйл ажиллагаа хамгийн өндөр байх цаг. Нар уаргах үед бөөр нуруугаа эмчилбэл зохино.

Тахиа цаг (19.40-21.40)
Хүний сэрлийн соргог чадвар буурч, цусны даралт ихсэн оюун санаа тогтворгүй болж, зүрхний өвчин, унадаг өвчин, зарим  этгээд өвчин үүсэх буюу дахих хамгийн аюултай цаг мөн. 

Нохой цаг (21.40-23.40)
Амин ба мэдрэлийн чадавх  сайжран дээд цэгтээ хүрч бие махбодод дотоод цэвэрлэлт хийдэг. Мэдрэлийн ажиллагаа маш ихээр сэргэн дээшилдэг болохоор аливаа зүйлийг зохион бүтээх алтан цаг болно.

Гахай цаг (23.40-01.40)
Бие эрхтэн амран тархин дахь бүх мэдээлэл хадгалагдаж, задардаг. Энэ цагт буюу эсвэл үхэр цагт их зүүдэлдэг.












0 comments:

Post a Comment

Таньтай Хуваалцъя

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites