Mанай сайтад тавтай морил

Тяньшигийн вэб хуудсанд зочилсон Эрхэм хүн танд Тяньшигийн нөхөрсөг хамт олонтой нэгдэж, хамтран ажиллахыг уриалж, бүх дэлхийн Тяньшичуудын нэрийн өмнөөс та бүхэнтэй мэндчилж байна.
Тяньши корпораци нь 1993 онд БНХАУ-д байгуулагдсан. Тус корпораци 1995 оноос үндэстэн дамнасан корпораци болж, үйл ажиллагаагаа дэлхий дээрх шилдэг сүлжээний маркетингаар явуулж ирсэн бөгөөд 1998 оноос дэлхийн зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргаж одоогоор дэлхийн 190 гаруй оронд түгээж 16 сая гаруй борлуулагчтай болоод байна.

АНУ-ын Сиэтл, Австралийн Сидней, Малайзын Куала Лумпур, Испанийн Мадрид, Хятадын Тяньжин хотуудад үйлдвэрийн бааз ажиллаж байна. Одоо хөгжилтэй орнуудад 8 үйлдвэр баригдаж байна. Тяньши бол НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүн болсон анхны хувийн корпораци юм. НҮБ бага буурай хөгжилтэй орнуудад хүмүүнлэгийн тусламж болгож бүтээгдэхүүнийг нь түгээн өгдөг байнгын хэрэглэгч болсон байна.
Манай орон 82 дахь орон болж 2002 оны 5-р сарын 22-нд албан ёсоор төлөөлөгчийн газраа нээж Эрүүл мэнд, ХЗДХЯ, ХХААЯ-ны нэмэгдэл тэжээл хариуцсан алба болон Улсын мэргэжлийн хяналтын албаны хамтарсан тушаалаар гарсан бүртгэлийн гэрчилгээ бүхий эрхтэй байгууллага юм.

Манай компанийн бүтээгдэхүүнүүд 100% ургамал амьтны гаралтай, биоинженерийн хүрээнд боловсруулагдсан хамгийн шинэ технологиор үйлдвэрлэгдэж, GMP-Олон улсын технологийн стандарт, ISO-9001 - Олон улсын чанарын стандарт, FDA-АНУ-ын хүнсний болон эрүүл мэндийн бүтээгдэхүүний олон улсын стандарт зэргийг хангасан юм.
Мөн Сүлжээний маркетингийн холбоо, Олон улсын кредит банкнаас “АА” зэрэглэлийн үнэлгээтэй санхүүгийн талаар биеэ даасан, өндөр найдвартай, тогтвортой бөгөөд гаргаж байгаа бүтээгдэхүүн нь дээд зэргийн технологийн стандарт хангасан гэж үнэлэгджээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 13 алтан медаль, Олон улсаас 43 цом алтан медаль хүртэж, тус корпорацийн ерөнхийлөгч Ли Жи Юань дэлхийн Шинжлэх ухааны зууны гавьяат цол, Дэлхийн алдарт хүмүүс номонд нэр нь бичигдэж, ОХУ-аас гаргадаг Алтан номонд бичигдэж, дэлхий дахинаа Кальцийн хаан хэмээн өргөмжлөгдөж, Дэлхийн сансрын академийн хүндэт гишүүн болсон хүн юм.
Тяньши корпораци нь Хятадын олон зууны уламжлалтай анагаах соёлын хамгийн үнэ цэнэтэй ашигтай бүхнийг хүмүүст болон хүн төрөлхтний эрүүл мэндийн төлөө зориулахад бүх хүчээ чиглүүлдэг бөгөөд Тяньшигийн бизнес, сүлжээний маркетинг нь баян чинээлэг амьдрах тухай хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд нь олон хүмүүст туслах боломжтой юм. Ирээдүйтэй, баталгаатай бизнес бол Тяньшигийн бизнес юм.


Амжилтын оргил өөд хамтдаа нисэцгээе.

0 comments:

Post a Comment

Таньтай Хуваалцъя

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites